Мягмар гараг 2015.01.27

1
Мэдээ мэдээлэл
МАХН-ын рейтингийг 17 хувиар бууруулсан гол буруутнууд нь Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нар
Нийтлэсэн : Мягмар гараг 2014.05.27
МАХН-ыг байгуулсан гишүүд мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэе.    УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын 2012 оны сонгуульд МАХН-Шударга ёс эвсэл амжилттай оролцсоны үр дүнгээр Засгийн газрыг хамтран байгуулж, Монголоо аврах Таван хувьсгалын үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа билээ.Гэтэл 2016 оны сонгууль улам ойртож, улс орны эдийн засгийн өсөлт буурч, байгаа өнөө үед шударга ёсны зарчим алдагдаж, шударга ёс тогтоохоор МАХН-ын нэрээр гарч ирсэн та нарын хуурамч төрхийг хараад сууж тэвчихгүй боллоо.Шударга дүр эсгэн, үргэлж жүжиг тавьж явдаг МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар, намын гүйцэтгэх товчоог хуралдуулахгүй, үйл ажиллагааг нь тасалдуулж байна. Д.Тэрбишдагва манай намыг хов залгуулагчид, албан тушаал горилогчид, ашиг хонжоо хайгчдын үүр, уурхай болгож, МАХН-ын дарга Н.Энхбаярын итгэл найдварыг хөсөрдүүлж, намын гишүүд, дэмжигчдийг худал мэдээллээр үймүүлж, намын эв нэгдлийг бусниулж байна.Д.Тэрбишдагва МАХН-ын нэрийг сэргээн авахад анхнаас нь тэмцэж явсан журмын үнэнч нөхдийн урмыг хугалж, намын гишүүд, дэмжигчид, намаасаа нүүр буруулж, дайжиж байгаад дүгнэлт хийх цаг болжээ.Манай нам 2012. оны УИХ-ын сонгуульд 23.5 хувийн санал авч байсан бол Н.Энхбаяр даргын эзгүйд Орон нутгийн сонгуульд 16.2 хувь, Еренхийлөгчийн сонгуульд 6.5 хувь болтлоо буурлаа.Д.Тэрбишдагва нь өөрийн намын сурталчилгааны цагт МАН-аас нэр дэвшигч Б.Бат- Эрдэнийн тухай хар пиарыг явулахыг зөвшөөрсөндөө бантахдаа Б.Бат-Эрдэнэд тал засч, түүнд үнэнч гэдгээ батлахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиллагаа дуусахаас хоёрхон хоногийн өмнө намын сонгуулийн штабаа татан буулгасан нь зөвхөн намдаа хариуцлага тооцсон рейтингийг нь бууруулсан үйлдэл болж, шударга дүр эсгэсэн Д.Тэрбишдагва өөрөө ямарч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн юм.Мөн МАХН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Оюу- Толгой” ХХК-ийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд авахуулна, Эрдэнэс-Таван толгой ХХК-ийг ард түмэнд авч өгнө”, Иргэний хяналт, шалгалтын тогтолцоог бүрдүүлнэ" гэсэн сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх талаар тодорхой ажил хийхгүй хугацаа алдаж байна. “Хяналт шалгалтын тухай хууль”-ийг дутуу дулимаг боловсруулсанаас УИХ-аас хоёр удаа буцлаа.МАН удаа дараагийн сонгуулийн үр дүндээ бодит дүгнэлт хийж, ач холбогдол өгч, удирдах зөвлөл нь улс төрийн хариуцлага хүлээж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон.Иймд намын рейтингийг 17 хувиар бууруулсан, намын үнэнч гишүүд, дэмжигчдийг хутган үймүүлж, хагалан бутаргасан, хууль боловсруулах чадамжгүй, шударга ёсны баг өмсөж хоосон дүр эсгэдэг намын дэд дарга Д.Тэрбишдагва, намын адар тутмын үйл ажиллагааг удирдах нь битгий хэл удаа дараагийн сонгуулийн компанит-хариуцлагатай ажиллагааны үед архи ууж, ажлаа хаяж явсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг улс төрийн хариуцлага хүлээж, өөрсдийн санаачлагаар сайн дураараа албан тушаалаасаа огцрохыг УРИАЛЖ байна.Хувийг, Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.ЭнхбаярАймаг, Нийслэлийн МАХН-ын Мянгатын дарга нартУриалга гаргасан, ШУДАРГА ЁС-АНХДАГЧДЫН ХОЛБОО2014 оны 8 дугаар сарын 14 ны өдөр
Намуудын дарга нар Санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтлэсэн : Баасан гараг 2013.11.15
Монгол Ардын намын дарга Миеэгомбын Энхболд санаачлан Монголын улс төрийн намуудын дарга нарыг Улаанбаатар зочид буудалд хүлээн авч, Үндэсний зөвшилцлийн асуудлаар нээлттэй уулзалт, ярилцлага хийлээ.     Уулзалтаар Монголын улс төр, эдийн засагт болж буй үйл явдлыг дүгнэн хэлэлцэж цаашид хэрхэн хамтран ажиллах, зөв шийдэлд хүрэх талаар харилцан ярилцсан юм. 
ХААИС-ийн захирал асан Б.Бямбаагийн хийсэн үйлдлүүд
Нийтлэсэн : Баасан гараг 2013.11.15
ХААИС-ийн захиралын хэргийг шалгаж дуусчээ
Ярилцлага
УЛС ТӨР СУДЛААЧ Л.ЭРДЭНЭТУУЛ: Намынхаа жирийн гишүүдийн эсрэг бороохойтой хамгаалалт тавина гэдэг бол ямар ч ёс зүйд таарахгүй
Нийтлэсэн : Баасан гараг 2013.12.06
Бага хурлын чуулганы гишүүнээс хасагдсан, улс төр судлаач Л.Эрдэнэтуултай сэтгүүлч Д.Мягмар  ярилцсныг хүргэж байна. 
МАХН-ын мянгатын хорооны дарга нарыг сольсон нь маргаан дэгдээлээ
Нийтлэсэн : Баасан гараг 2013.11.15
МАХН дотор үл ойлголцол бий болж эхэлсэн талаар хэвлэлүүд шуугиж эхэллээ. Ялангуяа намын дэд дарга Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг МАХН-ын СХД-ийн мянгатын хорооны гишүүд огцрохыг шаардах болсон гэнэ. Энэ талаар МАХН-ын зарим гишүүдээс тодруулсан юм.
Дүрстэй мэдээ
1 2 3
Твиттер мэдээ
Сургалт
Видео
This text will be replaced
FACEBOOK LIKE
Санал бодлоо хуваалцана уу?
Сэтгэгдэл (31)
  • МАХН-ын СХД-ийн мянгатын дарга Цэрмаагийн Лхагвасүрэн нэр дэвшигч жинхэнэ луйварчин хүнийг өчнөөн олон өдөр
  • MAHN zaluuchuudiin darga Bagdain Battulga ner dewshigch Uhuulagch nariinhaa uramshuulah baital yu ch uguugui ene hunii hun chanar n haichsan be? heleheer bitgii huch uguhgui bsn ch mini dur gedeg yum
  • Сэтгэгдэл: Яасан ч тэнэг сайт ийм байдаг байнаа, эзэн алга, бүх юм нь эзэнгүйдсэн юмуу хаашаа юм. Зохих ёсоор и
  • Танайх яачаа вэ? Ямар ч мэдээлэл аюах боломж алга. Хаанаас авах вэ?
  • end hun bna uu ain?hahahhaha

 


 

Санал асуулга
MAXH-тай хэрхэн холбогдохыг та хүсэж байна?
copyright
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2011
Намын даргатай холбогдох Бидэнтэй нэгдээрэй Биднийг дагаарай Youtube суваг Шууд холбогдох